Freitag, 17. April 2009

Hi all

Бидний хэдэн хүмүүс түрүү долоо хоногт теннис тоглох зуураа бие биентэйгээ мэдээлэл солилцчихдог нэг талбартай болъё гэж ярилцсаны дагуу нэг ийм блог нээлээ. Блогын нэр болон дизайны талаар саналаа хэлбэл би чадлынхаа хэрээр засварлахыг хичээе. (гэхдээ ойрдоо шалгалт гээд завгүй шүү :P ) Мөн мэдээ яаж оруулж байх вэ? Миний хувьд бол бүгдээрээ хандах нэр, нууц үгээ надаас авцгаагаад, оруулахыг хүссэн мэдээгээ оруулчихаж байвал зүгээр юм шиг санагдаж байна. Эсвэл голлон хөтлөх хэд хэдэн хүн сонгочих юм уу? Би ганцаараа бол арай л амжихгүй байхаа хэхэ. За тэгээд бүгдээрээ санал бодлоо доор үлдээчихвэл амар байх тээ. Бүгдээрээ уншаад хоорондоо яриад яриад явчихна биз :P. Идэвхтэй блогоо хөтөлцгөөгөөрэй.

VIEL SPASS!!!

Мэндчилсэн Хүрлээ

5 Kommentare:

tamir hat gesagt…

Good Job!

Batbayar Bold hat gesagt…

Дажгүй шүү. Эхний ээлжинд ингээд нээгээд авсан нь болж.. Дизайн энэ тэрийг яваандаа сайжруулчийшд. Бичлэг нэмдэг 1-2 хүн байхад л болно биздэ. Бусад нь бичих гэсэн зүйлээ тэр постлдог нэгэндээ илгээчинэ. Тэгвэл илүү цэгцтэй замбраатай байна байх..
Миний бодлоор Хүрлээ Хүслээ 2 хамтраад бичээд явбал дээр байхаа?! Уран яруу найруулгын мастерууд дээрээс нь блогспотын учрыг нь олохдоо арай дээр биз..тэхүү 2-оо?

Batbayar Bold hat gesagt…

Аа бас нэмж хэлхэд бидний хэдэн нөхөд зүгээр нэг нийлж тоглоогүй тэмцээн хийсэн шүү хи хи хи..

Tsengee hat gesagt…

xöörxön bolj ee, odoo xedvvlee ulam delgervvlnee.

Noch mal danke für eure aktive Teilnahme an dem "Tennis-Wettbewerb" ;)
"Gemeinsam sind wir stark"

lg,
Tsengee

Хүрлээ hat gesagt…

ӨӨ нээрээ тийм Баагий, соооорийи. Тэр тэмцээнд Баагий түрүүлж, би баян ходоодонд орсон.

(Тэгээд л би дуугарахгүй байсан байхгүй юу даа, Баагий чи юун өөдгүйн, шарх сэдрээгээд :P)