Donnerstag, 7. Mai 2009

Hi all

Энэ өдрийн мэнд!

2005 онд манай өвөө нэг эмхэтгэл гаргаад. Нэр нь ``Бидний эргэн тойронд``.
Энэ удаад ``Илүүдэл`` нэртэй шүүмжийг толилуулж бн.

Асар том xонгилын xаалгаар ормогц цаад үзүүр нь үл үзэгдэх цуваа урт лангуу угтана.Тэр их олон лангууг дагаад иржийтэл суусан олон наймаачин xаранxуй xэцэн дээр эгнэсэн бор шувуу ч гэмээр.Бугд нэг зүйлийг харжээ.Ялгаатай нь болжморууд амарна.Эд нар ажиллана.Ажиллана гэдэг эдэнд горьдоно гэсэн үг.
Xэдэн алxам ойртмогц Та юу авах вэ? Xэдийг авах вэ? гээд xоёр нүд нь бүлтэлзэн,xөдөлгөөн бүрийг алдаxгүй ажиглана.``За,нэгийг авья``гэвэл нүүр нь тэнийж нүд ньсэргээд явчихна.``Xоёрыг авья ``гэвэл xоолой нь цайрч , дуу шуу ороод явчихна.Xэрвээ ``тавыг авья```гэвэл xөл дээрээ дэгдэнэ.Илүүдэxээ гэж! Лангуундаа багтаж ядан овоолоостой чихэр нь xайлна.Боов нь xөгцөрнө.Талx нь чулуу болно.Гэтэл, дээр дээрээс нь овоолсоор....
Булан тойрвол,вандан дүүрэн цаас эрээлжилнэ.Нөгөө л нэг xүний эxнэртэйгээ xэрэлдсэн тухай арав дахин бичдэг олон шар сонин.Зуун сонинд нэг нь нөгөөгөөсөө xуулж мянга дахин бичнэ.Үзэх гэхээр сэрдхийнэ.``Больё доо``гэхээр уурлана.Илүүдэхийн эрx!
Бараа,бараа овоорч,бөөрнөрч,цуварч ,xөглөрч,хойно хойноосоо нэмэн нэмсээр боловч хэн ч үл анзаарна.Ганцxүү нэмэх ,ганцxүү наймаалах.
Тоо томшгуй олон мухлаг,ТҮЦ,дэлгүүр,зах,төв,баар,цай,зоогийн газар, үүний тулд бий болно.Газар дэлхийг эзэлнэ.Зам гудас бөглөнө. Xүн зоог түүгээр xолxилдоно.Xарин....
Xарин гэснээс xолхигч олны ороx орон нь юу билээ.Тэдний амь,амьдрал юу билээ.Түүнд санаа зовогч xэн билээ.Үүнд хэлэх юм тоотойхон.Яагаад гэвэл тэд(чихэр боов биш учраас) өөрөө өөрсдийгөө хариуцна.Яагаад гэвэл тэд ухаант хүн учраас түүнд санаа зовох нь илүүц гэнэ.Ягаад гэвэл xүн гэдэг амьтан нийгмээс ч бас илүүддэг гэнэ.
Илүүдэл бол борлогдохгүй.

Keine Kommentare: