Энэ өдрийн мэнд!
Өнөөдөр яагаад ч юм төрийнхөө дуулалыг шинэ хувилбараар дуулах гэж оролдсон боловч огт болсонгүй.
Манайхны зарим нэгд бас хэрэгтэй болов уу гэж бодоод доор төрийн дуулалыг эх хувиар тавилаа.
Амжилт!
Үгийг Ц. Дамдинсүрэн
Аяыг Б. Дамдинсүрэн, Л. Мөрдорж
Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая
Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай
1 Kommentar:
Tanigdahgui bolson baina. Duulhad neeree evgui yum. End tavisand danke shuu.
Kommentar veröffentlichen